
АНУ-ын Канзас хотын еврей үндэстний хотхонд буутай этгээд гурван хүнийг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Орон нутгийн эмнэлгийн ажилтны мэдээлж буйгаар гэмт этгээд мөн өсвөр насны нэгэн хөвгүүнийг хүнд шархдуулсан гэнэ. Цагдаа нар 70 орчим насны сахалтай, цагаан арьст хүнийг уг халдлагад сэжиглэн баривчилсан байна. Уг халдлага еврей үндэстний фестивал эхлэхийн өмнө гарчээ. Хэргийг үйлдсэн этгээд эндхийн оршин суугч биш болохыг тогтоосон аж.