
“Хүннү ресурс”-ийн захирал Марк Д Умент Үнст худагийн ордын маргааныг 10 гаруй сая ам.доллар өгч байж зохицуулсан талаар хэвлэлээр гарах болсон. Тэгвэл тэрбээр дээрх 10 сая ам.долларыг бусдын хувийн дансанд шилжүүлж, Монгол Улсад ямар нэг татвар төлөлгүйгээр, хуулийнхны хяналтаас гадна зохицуулсан нь нэлээд асуудлыг дагуулаад байгаа юм. Улмаар энэхүү мэдээллийн дараахан Марк Д Умент гадагшаа гарсан байна. Чухам хаашаа явсаныг нь “Хүннү ресурс” компанийхнхан нууцалж байгаа аж.
Д.Дуулим