
Германы Засгийн газар “Leopard 2” байлдааны танкыг Саудын Арабад худалдаалахаас татгалзсан байна. Германы дэд канцлер, эдийн засгийн сайд Зигмар Габриэль ийм шийдвэр гаргасан талаар “Bild am Sonntag” сонин мэдээлэв. Тус улсын зэвсгийн экспортын зөвшөөрлийг хариуцдаг Холбооны үндэсний аюулгүй байдлын зөвлөл татгалзсан талаар Зигмар Габриэль уламжилжээ. Саудын Арабчууд Германы үйлдвэрлэгчдээс 800 ширхэг танкыг 18 тэрбум евро буюу 25 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан байна. Арабчууд олон жилийн турш Германы танкуудыг худалдан авахаар зүтгэж байгаа ч аюулгүй байдалдаа санаа зовнисон Германчууд татгалзсаар байгаа ажээ.