
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Төр хурхын амралтын газрын хашаанд өвс шатаж байна гэсэн мэдээллээр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн бэлтгэл ээлжийг гаргахад тус байгууллагын хашааны 0.5га газрын хөрсний өвс шатаж байсныг, Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зуслангийн дэд станцын баруун талд байшингууд шатаж байна гэсэн мэдээллийг 11:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад хашааныхаа хөрсний өвсийг шатааж байгаад зэргэлдээх 4 айлын хашааны хөрсний өвсрүү алдаж шатаж байсныг, түүнчлэн, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Хөл Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд өвс шатаж байна гэсэн мэдээллийн дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад 1.5га газрын хөрсний өвс шатаж байсныг унтраасан байна. Энэ мэт амралтын өдрүүдэд дахин өвс шатсан дуудлагууд ирсэн аж. Иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас, хэт хурайшилтаас болж хөрсний өвс ихээр шатаж байгааг НОБГ-аас мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/