Төв бассейны захирлаар ажиллаж байсан Г.Арслан ажлаа өгөөд байгаа. Тэгвэл түүний ажлаа өг хэмээн шаардсан талаар тэрбээр ам нээлээ. Тодруулбал, өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн 17.30 минутын үед гэнэт нийслэлээс зургаан хүн ирээд түүнийг ажлаа өг гэсэн байна. Улмаар тэдгээр хүмүүс ажлаас халахдаа Контракт гэрээ зөрчсөн гэж хэлсэн гэж байгаа. Гэтэл контракт гэрээг үнэхээр зөрчсөн бол хоёр тал уулзаад ямар зүйлийг яаж зөрчсөн гэдгийг ярих ёстой. Мөн ажлаас халах шаардлагатай байсан бол хуулийн дагуу нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэхгүйгээр ийн халжээ. Ер нь сүүлийн үед Төв бассейнийг нурах магадлалтай байгаа гэх шум тараад байгаа. Тэгвэл одоогоор тус бассейний төвийн дээврийн фермүүдийг холбож байгаа нэг дам нуруунууд болоод дууллагын материалыг хамгаалсан метр 50 хэмжээний листэн төмрүүд зэвсэрсний улмаас унаад байгаа аж.
Юутай ч түүнийг ажлаас чөлөөлснийхөө дараа багш, ажилчдыг ч халсан байна. Тиймээс тэрбээр бусад ажилчидтайгаа нийлж шүүхдэлцэх гэж байгаа аж.
Юутай ч түүнийг ажлаас чөлөөлснийхөө дараа багш, ажилчдыг ч халсан байна. Тиймээс тэрбээр бусад ажилчидтайгаа нийлж шүүхдэлцэх гэж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































