
Голландын иргэн Франс Хофмеестер охин Лоттег төрсөн цагаас эхлээд гэрэл зургийг нь долоо хоногт нэг удаа авдаг байжээ. Ингээд охиноо өнгөрсөн аравдугаар сард 14 нас хүрэхэд нь авсан бүх гэрэл зургуудаа нийлүүлэн видео бичлэг хийсэн байна. Ингээд охиныхоо 14 жилийн амьдралыг дөрөвхөн минутанд багтаасан гэнэ. Дөнгөж төрөөд уйлж байсан бяцхан гүнж хэрхэн нүүрээ будсан том охин болсоныг доорх бичлэгээс үзнэ үү. Залуу ээж, аавуудад Франсын туршлага хэрэг болж магадгүй юм.
Сэтгэгдэл (1)