
Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах "Мандухай" зочид буудлын 3 давхарын цонхоор иргэн, 22 настай эмэгтэй М нь согтуурсан үедээ унаж гэмтэн ГССЗКНЭ-ийн ТННТ хэвтэн эмчлэгдэж байгааг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Мөн Налайх дүүргийн 3-р хорооны иргэн 28 настай эрэгтэй П нь өөрийн баруун гуянд ахуйн хэрэглээний хүйтэн мэсээр гэмтээгээд эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/