Өчигдөр болж өнгөрсөн “MTV Movie Awards” наадамд дуучин Рианнаг үдэшлэгний бус унтлагын хувцастай тун төстэй даашинзтай ирлээ хэмээн хэвлэлүүд шүүмжилжээ. 26 настай дуучин Рианна цагаан өнгийн атлаасан даашинз өмсөн шулуун хөлөө ил гаргагасан байна. Гэхдээ урт хар үсээ буржийлгаад дээшээ шууж, уруулаа бороор будаж, хөнгөхөн нүүр будалт хийсэн нь түүнийг эрхэмсэг харагдуулж байв. Цагаан өндөр өсгийттэй хүзүүний зүүлтээ хослуухаа ч мартсангүй. Энэ удаагийн кино наадамд “Өлсгөлөн тоглоом” киноны Жош Хатчерсон шилдэг эрэгтэй жүжигчин, “Уолл Стритийн чоно” киноны Жона Хилл шилдэг инээдмийн жүжигчний шагналыг хүртжээ. Мөн “Өлсгөлөн тоглоом” шилдэг киногоор шалгарсан байна.















