
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужийн цагдаа нар түүхэнд байгаагүй их хууль зэвсэг хурааж, 15 сэжигтнийг баривчилсан байна. Цагдаа нар 15 мянган буу, 120 мянган хутгыг хууль бусаар худалдаалах гэж байсныг илрүүлж, устгалд оруулжээ. Тэд дөрвөн сар гаруй мөрдлөг явуулсаны эцэст Гаундонг, Хунань, Сичуань зэрэг 27 муж, хотуудад зэвсгийн бизнес цэцэглэж байсныг илрүүлсэн аж. Хунань мужтай зэргэлдээ орших Шаодонгоос буу зэвсэг, хутга хадгалж байсан агуулахуудыг олсон байна. Хятад улс хүчирхийлэл, халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх төрлийн буу зэвсгийг үйлдвэрлэж, худалдаалахыг хориглодог.