Чилийн Валпарайсо хотод дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16-д хүрч, 500 гаруй байшин барилга сүйдэн аюулын бүсээс 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймрийн улмаас 756 га ой сүйдэж, Валпарайсо хотын гол хэсэгт хүрсэн хэмээн мэдээлэв. Номхон далайн хүчтэй, халуун салхины улмаас түймэр гарсан хэмээн шинжээчид үзэж байна. Чилийн ерөнхийлөгч Мишель Бачилит гамшгийн бүсэд ирж, хохирсон хүмүүст туслах ажилд оролцож байгаа ажээ. Тэрээр нэн тэргүүнд түймрийг хяналтандаа авч, ард иргэдээ хамгаалах болно хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор түймэр асч буй газарт 1200 гал унтраагчид ажиллаж байгаа юм.



