Нигерийн нийслэлд террорист халдлага гарч 70 гаруй хүн амиа алдав
Нигерийн нийслэл Абужа хотын захад орших автобусны зогсоолд дэлбэрэлт болж, 71 хүн хүн амиа алдаж, 124 хүн шархаджээ. Энэхүү зогсоолоос Абужа хотын төв рүү иргэдийг автобус, таксигаар хүргэж өгдөг байна. Тэсрэх бөмбөг тавьсан этгээдүүд өмнө нь удаа дараа халдлага үйлдэж байсан Боко Харам бүлэглэл хэмээн эрх баригчид үзжээ. Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар аврагчид 40 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 16 тансаг жижиг тэрэг, 24 бага оврын автобус дэлбэрэлтэд өртсөн гэнэ. Одоо Нигерьт онц байдал зарлаж, Боко Харам бүлэглэлийн дайралтаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Энэ он гарсаар Боко Харам бүлэглэл Нигерийн зүүн хойд мужийн 1,500 иргэний амь насыг хороосон юм. Энэ бүлэглэл Нигерийн Засгийн газрыг унагааж исламист улс байгуулах зорилгоор ойр ойрхон халдлага үйлддэг байна. Африк тивдээ хүн амынхаа тоо, эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлдэг Нигерьт тосгоны иргэдийн амь нас дээсэн дөрөөн дээр байх болжээ.