Чилийн Валпарайсо хотод дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 16-д хүрч, 500 гаруй байшин барилга сүйдэн аюулын бүсээс 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймэрт 756 га ой сүйдэж, 22 км талбайг хамраад байгаа тул унтраахад 20 гаруй хоногийн хугацаа зарцуулах төлөвтэй байна хэмээн албаныхан мэдэгдэв. Чилийн ойн агентлаг, гал сөнөөгчид түймрийг унтраахаар тэмцэж байгаа ч аль хэдийнэ хяналтаас гарсан хэмээн мэдээлж байна. Тус улсын ерөнхийлөгч Мишель Бачилит онц байдал зарлажээ. Ойн түймэр хэт халуун салхинаас үүдэлтэй хэмээн цаг уурчид тайлбарласан аж. Өчигдрийн байдлаар чийгийн түвшин нэмэгдэж байгаа тул түймэр саарч болзошгүй хэмээн цаг уурчид мэдээлэв. Аврагчид гамшигт өртсөн хүмүүст нисдэг тэргээр туслаж байна.





