
НҮБ-ын тайланд дурдсанаар сүүлийн 100 жилийн дотор далайн усан дахь мөнгөн усны хэмжээ хоёр дахин нэмэгдсэн нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах болжээ. Нүүрсээр ажилладаг Дулааны Цахилгаан Станцууд агаар мандалд асар их хэмжээний утаа тоосыг ялгаруулсаар байна. Энэ их утаа тоос нь дэлхийн агаар мандал дахь мөнгөн усны хэмжээг давхар нэмэгдүүлж байгаа хүчин зүйл билээ. Байгаль орчныг мөнгөн усаар бохирдуулагч өөр нэг хүчин зүйл бол алт олборлох компаниуд юм. Эдгээр компаниуд алтыг ялгахын тулд эрүүл мэндэд хортой мөнгөн усыг хэрэглэдэг. Дараа нь энэ мөнгөн усыг зүгээр л асгачихдаг болохоор байгаль орчныг бохирдуулдаг байна. Мөнгөн ус бол хүний уураг тархины эд эсийг гэмтээгч хүчтэй нейротоксин хор юм. Энэ хорт бодисын улмаас хүний зүрх, бөөр, эхийн хэвлийд байгаа ураг ихээр гэмтдэг. Мөнгөн усаар хордсон гол мөрний ус далай тэнгист ирж нийлдэг болохоор сүүлийн 100 жилийн дотор дэлхийн далай тэнгис дэх мөнгөн усны дундаж агууламж хоёр дахин нэмэгдсэн байна.