зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлээс өгсөн 35 сая төгрөгөөр ванныхаа өнгөлгөөг хийсэн Төв бассейн дахин нурахад бэлэн байна

2014-4-15
0
ЖИРГЭХ
Нийслэлийн өмчид хамаарагддаг Төв бассейний барилга хуучирч бараг л нурах дээрээ тулаад байсан. Тодруулбал, өнгөрсөн 11 сард дээвэр нь нурж, тулгуур төмрүүд нь зэвэрсэнээс үүдэлтэй гэмтлүүд гарсанаар уг бассейн хаалгаа барихад хүрсэн. Тэгвэл энэ сарын 7-ноос төв бассейний засварыг хийж дууссан учир ажил үйлчилгээг нь хэвийн явуулж эхэлсэн сурагтай.
дээвэр нурах    Нийслэлийн өмчид хамаарагддаг Төв бассейний барилга хуучирч бараг л нурах дээрээ тулаад байсан. Тодруулбал, өнгөрсөн 11 сард дээвэр нь нурж, тулгуур төмрүүд нь зэвэрсэнээс үүдэлтэй гэмтлүүд гарсанаар уг бассейн хаалгаа барихад хүрсэн. Тэгвэл энэ сарын 7-ноос төв бассейний засварыг хийж дууссан учир ажил үйлчилгээг нь хэвийн явуулж эхэлсэн сурагтай.

Гэвч засварыг хийсэн гэж байгаа ч дээвэр, гадна шугам гээд чухал ажлууд нь санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар хийгдээгүй байна.

Тиймээс тус бассейнээр үйлчлүүлдэг иргэд бага зэргийн айдастай байна гэхэд болох юм. 

Уг нь Нийслэлээс 35 сая төгрөг өгч завсар үйлчилгээг хийлгэсэн ч Төв бассейнийхан зөвхөн ванныхаа дотор талын плитаг будаж, өнгө оруулж, дүшнийхээ шугамыг сольсон байгаа юм. Мөн нурж унаад мэргэжлийн хяналтаас банга хүртсэн гэх дээврийнхээ багахан хэсгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, яг төв талынхаа дээврийг янзалсан байгаа юм.

Улмаар өдгөө үлдсэн завсаруудыг хийлгэхээр хоёр компанитай ярилцсан ч тэдгээр компаниуд нь 73, 76 сая төгрөг нэхээд халгаахгүй байгаа юм байна. Тиймээс дахин Нийслэлд хүсэлт гаргаж төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдэж өгөхийг  хүлээгээд сууж байгаа аж.

Ийн барилгын асуудалтай Төв бассейн дахин хэзээ нурж унах нь тодорхойгүй байгаа юм. Мөн байсхийгээд л дарга солигддог уг газар яг хэчнээн төгрөгний орлого олоод, түүгээрээ юу хийгээд байдаг нь тодорхойгүй байсаар 29 жилийг үдлээ.

imagesГ.Арслан: Энэ байгууллага ашигтай ажиллаж болдог гэдгийг мэдээд АН өөрсдийн намыг хүнийг тавьж байна

Дашрамд хэлэхэд, тус бассейний өмнөх дарга Г.Арслан өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд хандах дээрээ тулаад байгаа. Мөн тэрбээр “Миний урд байсан н.Ганбат захирлын үед улиралдаа 1.5 сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Харин би ажлаад аваад дөрвөн сарын дотор буюу улиралдаа 100 сая төгрөгийн ашигтай ажилласан. Би өөрөө ямар ч мөнгө идээгүй. Одоо Ардчилсан намын нөхдүүд тэнд очсон байх. Энэ байгууллага ашигтай ажиллаж болдог гэдгийг мэдээд өөрсдийн намын хүнийг тавьж мөнгө идэх  гэж байна. Бассейны их засварт  3-6 тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг би хэлсэн байгаа. Түүнийг ч гэсэн  идэх гэж байгаа байх. ” гэв.

71d4a24e18cbcd72originalЧ.Эрдэнэчулуун: Би Г.Арслан захирлаас 100-аад сая төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан

Харин ажлаа шинээр хүлээж авсан захирал Ч.Эрдэнэчулуун “Г.Арслан захирал байх үед арав, арваннэг, арванхоёрдугаар сарын дулаан, ус суваг, цахилгаан , ажилчдын цалин болон нийгмийн даатгалаа төлөөгүй байсан. Дулаанаас ирээд цахилгаанаа хаангуут ачааллаа даахгүй шугам  хагарсан. Улаанбаатар шугам сүлжээнээс хүмүүс ирээд энэ  шугамыг солихгүй бол болохгүй, солиход ойролцоогоор 120 сая төгрөгийн төсөв орно гэсэн албан бичиг надад өгсөн. Харин дээврийн засвар хийлгэхээр хоёр компаниар үнэлгээ хийлгэхэд нэг 73 сая, нөгөө нь 76 сая төгрөг болно гэсэн. Би Г.Арслан захирлаас 100-аад сая төгрөгийн өртэй байгууллага хүлээж авсан” гэлээ.

 Юутай ч шинэ, хуучин дарга нар өөр өөрсдийгөө авч гарах гэж, хэн хэнрүүгээ буруугаа чихэж суух хооронд Төв бассейн дахин нурлаа гэж сонсогдох вий. Эцэст нь гэж хэлэхэд, дарга нарын бизнесийн газар болсон төв бассейний хувь заяа их л бүрхэг болоод байгааг Нийслэл болоод холбогдох байгууллагууд хяналтандаа авч цаашид хэрхэхийг нь даруй шийдэх хэрэгтэй биз ээ.

Д.Ундрах /24tsag.mn/





0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • guest (94.196.249.116)
    Mongold bvh zvil adil. Ajil hiih gej hyyraad mungiig ni karmaalsgaagaad, tergiigee dahin dahin nvd hyyrch zassaar baigaad bvh yls ornoos HOTSROGDOJ vldlee.Uvur mongold 7 -hon jiliin umnuh tsuld Mongoliin Tyyheer Byhel Bten Nogoon Hot Barisan baihad bidnii ajil hiij bgaa ni iimerhvv l um hiideg sh de
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (110.77.228.21)
    Shaa muu arslan. Пошел на хуй.
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (41.72.175.131)
    Улсын өмчийг өөд нь татдаг, ашигтай ажиллууллаад аваад явах дарга олдохгүйээ, улс төрийн томилгоо, ил луйвар, системийн гажуудал. Улсын өмчийг хувааж идэх гэж томилдог нь тодорхой шдээ, луйварчин дарга нарын улс болж дэ Монгол ч дууслаа да
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • uugii (103.9.88.36)
    Бассейн байгуулагдсан хугацаанд хамгийн сайн дарга бол Довдонгийн Баяраа гэдэг хүн байсан даа. Ленинградын биеийн тамирын сургуулийг усны дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирсэн хамгийн анхны усны мэргэжилтэн, дэндүү сайхан сэтгэлтэй монголд усан спортын хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээрээ зүтгэж, олон ч сайхан шавь нарыг төрүүлсэн хүн.Ямар ч дарга шинжгүй слесарийн хувцас өмсаад Зөвлөлтийн мэргэжилтэн Игорьтай хамт техник тоног төхөөрөмжөө л шалгаад явдаг байж билээ, Энэ байгууллагыг үнэн сэтэглээсээ аваад явчих хүн олдохгүй л байгаа юм байх даа
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • boldoo (103.9.90.82)
    arslan chini basseiny darga bolsnoos hoish gyrvan bair.hoer mashintai bolson sh dee.yyniig ni shalgadag gazar b,a yy,basseinyg baahan urund oryylj hayasan daa.yamar ajil hiij yzeegyi hyn ingene l dee
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • aagii (202.131.247.170)
    nislel omchig gsewn hernee arai denduu yumaa oorsdoo mongo idehin toloo bh yumaa
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.118.156)
    Бассейн байгуулагдсан 28 жилийн хугацаанд хамгийн сайн дарга бол Довдонгийн Баяраа гэдэг хүн байсан даа. Ленинградын биеийн тамирын сургуулийг усны дасгалжуулагч мэргэжлээр төгсөж ирсэн хамгийн анхны усны мэргэжилтэн, дэндүү сайхан сэтгэлтэй монголд усан спортын хөгжүүлэхийн төлөө бие сэтгэлээрээ зүтгэж, олон ч сайхан шавь нарыг төрүүлсэн хүн.Ямар ч дарга шинжгүй слесарийн хувцас өмсаад Зөвлөлтийн мэргэжилтэн Игорьтай хамт техник тоног төхөөрөмжөө л шалгаад явдаг байж билээ, даанч дэндүү эрт бурхны оронд очсон доо хүний сайн нь төрүүлээд явчих юм даа
    2014 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    1 цаг 5 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    1 цаг 38 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 45 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    2 цаг 14 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    2 цаг 52 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    3 цаг 7 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    3 цаг 23 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    4 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    5 цаг 1 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    5 цаг 7 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    5 цаг 22 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    5 цаг 34 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    5 цаг 35 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    6 цаг 35 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    6 цаг 49 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    8 цаг 30 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    20 цаг 52 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    23 цаг 53 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК