
Баянгол дүүрэгт өчигдөр орой 20.00 цагийн үед үл таних буутай этгээд цагдаа барьцаалсан хэрэг гарчээ. Тиймээс тухайн этгээдийг Баянголын цагдаа нар өчигдөржингөө эрэн сурвалжилсан байна. Улмаар шөнийн 22.00 цагийн үед буутай этгээд барьцаалсан цагдаагаа сулласан ч өөрөө алга болжээ. Энэ талаар албаныхан мэдээлэл өгөөгүй байгаа ч иргэд баталж байна. Учир нь энэ явдал урд шөнө Баянгол дүүргийнхнийг сандаргаж хоножээ.
Д.Ундрах /24tsag.mn/