
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжны хадан хясаан дээрээс машин унаж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад "Ниссан Сани" загварын автомашин хясаан дээрээс унаж иргэн 50 настай эрэгтэй, 33 настай эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна.