
БГД, 20-р хороо, 1-р хороололд байрлах Хархорин худалдааны төвийн битүү зах дотор гал гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Гал өглөө гарсан бөгөөд Онцгой байдлын гал унтраах багийхан шуурхай ажилласаны үр дүнд газар авахуулалгүй унтрааж чаджээ. Сантехникийн хэрэгсэл зардаг лангуунаас гал гарсан байх магадлалтай гэж тус захын худалдаачид хэлж байна.
Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
Т.Энхэлээ