
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын хойд талд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Ер нь хаа газрын дулааны худгаас цогцос олдох тохиолдол их байдаг. Тэр дундаа орон гэргүй, тэнэмэл тодотголтой иргэд дулааны худагт хоног өнгөрөөх гэж байгаад амь насаа алдах нь тохиолдол гарсаар байдаг юм. Тэгэхээр холбогдох байгууллагуудаас байнга дулааны худгуудын аюулгүй байдлыг шалгаж байх шаардлагатай байна.
Д.Ундрах /24tsag.mn/