
Уганда улсын хэвлэлүүд өөрөө ДОХ-ын вирусын халдвар авсанаа мэдмэгцээ хоёр настай өвчтөнд цусаа өгсөн “Алуурчин сувилагч”-ийн тухай шуугьж байна. 64 настай сувилагч Росемари Намубиру санаатай аллага үйлдсэн, ялаас мултрахыг завдсан гэдэг үндэслэлээр буруутгагдаад байгаа бөгөөд түүнийг Зүүн Африкийн энэ улсад эмнэлгийн түүхэнд гарч байгаагүй жигшүүрт хэрэг үйлдсэн хэмээн үзжээ. Сувилагч өөрөө хэрэглэж байсан зүүгээрээ хүүг санамсаргүй тарьсан хэмээн мэдэгдэж байгаа ч түүнийг нийгэмд маш аюултай гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгажээ. Хэрэв шүүхээс сувилагчийн буруутайг тогтоовол долоон жилээр хорих ялаар шийтгэх юм. Харин ДОХ-ын халдвар авсан хоёр настай хүүг ойр ойрхон шинжилгээнд хамруулж, эмчийн хяналтад оруулсан байна. Намубиру сувилагчийн хэрэг Уганда улсын ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийг зөрчих явдлыг ихэсгэх сөрөг үр дагавар авчирсан гэнэ. 1990 онд Уганда улсын 36 сая хүн амын 1,5 сая нь ХДХВ-ын халдвартай гэсэн мэдээлэл тархаж, дэлхий нийтийн санааг зовоож байсан билээ.