
“Гардиан”, “Вашингтон” сонин АНУ-ын тагнуулын албаны нууц материалыг ил болгосоныхоо төлөө Пулитцерийн шагналын эзэд болжээ. Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургуулиас олгодог энэхүү нэр хүндтэй шагналын шилдгийн шилдгээр Бостон хотын марафон гүйлтийн тэмцээний үеэр болсон дэлбэрэлтийн талаарх шуурхай сурвалжлага бэлтгэсэн Америкийн сэтгүүл зүйн салбар хүртсэн байна. Сэтгүүлч Крис Хамби уушигны хавдартай тэмцэхэд зориулагдах мөнгийг эмч, хуульчид хуйвалдан хувьдаа завшиж байгааг илчилсэнийхээ төлөө Пулитцер хүртсэн ажээ. Харин шилдэг гэрэл зургийн эзнээр Кени улсын Вестгейт худалдааны төвд гарсан халдлагыг дүрсэлсэн “Нью-Йорк Таймс” сонины сурвалжлагч Тайлер Хикс тодорсон байна.
Сэтгэгдэл (1)