
Юутай ч Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Эрдэнэмөнхөөс энэ талаар тодруулахад "СБД-ийн 3-р хорооны 24-р байрны сааданд намайг луйвардсан хүн байна” гэсэн мэдээллийн шалгах үед иргэн, 27 настай эрэгтэй Б нь цагдаагийн алба хаагч О-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн загвар тодорхойгүй буу тулгаж барьцаалан авч явсан байгаа. Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан олж баривчилж эд мөрийн баримтаар загвар тодорхойгүй хар өнгийн гар буу хураан авч СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/