Каир хотын их сургуулийн оюутны хотхонд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн оюутнууд цагдаа нартай мөргөлджээ. Өнгөрсөн оны долдугаар сард засгийн эрхнээс буусан ерөнхийлөгч Мухаммед Мурсийг дэмжигч оюутнууд үймээн дэгдээсний улмаас нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Оюутнуудын жагсаалыг хүчээр тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулах хий цацжээ.











