Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24 дүгээр сургуулийн хажууд 43 дугаар байрнаас гал гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад 3 айлын тагт шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58 Г дүгээр байр 4 дүгээр орцоос утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хог шатаж байсныг унтраасан. Үүгээр зогсохгүй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, "Хэрлэн" зочид буудлын 3 давхарт утаа гараад байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргаж унтраасан байна. Энэ мэт галын хэргүүд буурахгүй байгааг НОБГ-аас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/


















































