В.Путин, Б.Обама хоёр утсаар ярилцав
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Украины асуудлаар утсаар ярилцжээ. Цагаан
ордны эх сурвалжийн мэдээлсэнээр Обама Украинд цэрэг оруулсанд ихээхэн санаа
зовниж буйгаа илэрхийлсэн бол Путин Украины төр захиргааны байруудыг эзлээд буй
түрэмгийллээ зогсоохыг босогчдод ятгасан хэмээн ярьжээ. Гэхдээ Путин Украинд
цэргийн хүчээр түрэмгийлж байгаа нь ямар ч ор үндэслэлгүй учраас нөхцөл байдлыг
цус урсгасан тэмцэл болгож хурцдуулахгүйн тулд хөндлөнгөөс оролцохгүй байхыг
сануулав. Хоёр удирдагч ийнхүү зөрөлдсөний эцэст энэ сарын 17-нд Женевт болох олон
улсын хэлэлцээр байдлыг шийдвэрлэх дипломат арга гэдэгт санал нэгдсэн байна. Өнгөрсөн
долоо хоногт Украины зүүн хотуудын төр захиргааны байруудыг эзлэн авсаны дараа
Крымийг ОХУ-д нэгтгэсэнтэй адил зүйл болно хэмээн Барууныхан эмээж байгаа
билээ.