
Украины дээд шүүх ерөнхий сайд асан Юлия Тимошенког шоронд хорих үндэслэл болсон авилгалын хэргийг хүчингүй болгож, хаажээ. Шүүхийн шийдвэрийг Тимошенкогийн өмгөөлөгч уншиж танилцуулсан байна. Тимошенког 2009 онд Оростой байгалийн хий импортлох гэрээг эрх мэдлээ ашиглан илүү өндөр үнээр байгуулсан хэмээн буруутгаж, 2011 онд хорьсон юм. Түүнийг долоон жил хорих ялаар шийтгэсэн ч өнгөрсөн хоёрдугаар сард ерөнхийлөгч Виктор Януковичийг огцорсны дараа сулласан билээ.