
Юутай ч Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Эрдэнэмөнхөөс энэ талаар тодруулахад "СБД-ийн 3-р хорооны 24-р байрны сааданд намайг луйвардсан хүн байна” гэсэн мэдээллийн шалгах үед иргэн, 27 настай эрэгтэй Б нь цагдаагийн алба хаагч О-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн загвар тодорхойгүй буу тулгаж барьцаалан авч явсан байгаа. Улмаар цагдаагийн бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан олж баривчилж эд мөрийн баримтаар загвар тодорхойгүй хар өнгийн гар буу хураан авч СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв. Мөн албаны эх сурвалжийн хэлж буйгаар тухайн этгээд буу гаргаж “ойртвол буудна шүү” гээд зугтсан байна. Тухайн үед цагдаагийн алба хаагчид биедээ галт зэвсэггүй байсан бөгөөд тухайн сэжигтэнг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, араас нь хөөж, ЦЕГ-ын ГХТГ, НЦГ-ын бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжилан баривчилжээ. Сэжигтэн Б нь удаа дараалан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс оргон зайлсан нэгэн байжээ. Сэжигтэн Б-гийн хувьд 1986 онд төрсөн, Баянгол дүүргийн иргэн аж. Өмнө нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг хийсний улмаас эрэн сурвалжлагдаж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/