
Австралийн уул уурхайн магнат Клайв Палмер алдарт Титаник хөлөгтэй яг адилхан хөлөг онгоц бүтээж байгаа билээ. Титаник-2 гэдэг нэртэй энэхүү хөлөг онгоц хэмжээ, гадаад дүр төрхөөрөө 1912 онд Атлантын далайн усанд живсэн жинхэнэ Титаник хөлөгтэй яг адилхан байх боловч зарим нэгэн талаар өөр байх аж. Тухайлбал, жинхэнэ Титаник хөлөг дээр нүүрсээр ажилладаг уурын хөдөлгүүр байсан бол Титаник -2 хөлөг дээр дизель хөдөлгүүр байх юм. Үүнээс гадна Титаник -2 хөлөг дээр бүх зорчигчдыг багтааж чадах хангалттай тооны аврах завь суурилуулахаар төлөвлөжээ. Титаник-2 хөлгийг Хятадын Жилин мужийн боомтонд барих бөгөөд 2016 онд дуусгах юм байна. Титаник-2 хөлөг дээр ирсэн зорчигчдын өрөөнүүдэд 1912 онд Европчуудын өмсөж байсан хувцсыг бэлтгэн тавьж, тухайн үеийн уур амьсгалыг бүрдүүлэх юм.