Украины зүүн хэсэгт Донецк, Луханск, Харьков хотод Оросын босогчид төр захиргааны байрыг эзлэх ажиллагаагаа явуулж байсан. Тэгвэл босогчид улам хүрээгээ тэлж, Горловка, Славянск зэрэг есөн хотын барилгыг эзэлсэн талаар Аль-Жазера мэдээлэв. Украинаас салан тусгаарлаж, Оросын бүрэлдэхүүнд багтахыг хүссэн босогчдын тэмцлийг Украинчууд цэргийн хүчээр дарах гэж байгааг ерөнхийлөгч В.Путин буруутгасан юм. Украины ерөнхийлөгч Александр Турчинов НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнээс цэргийн тусламж хүссэн ажээ. Харин АНУ, Европын холбоо тэргүүтэй Барууныхан Украины Крымийг хүчээр эзэлж, хилийн орчимд цэргээ байрлуулсан хэмээн Оросын эрх баригчдыг буруутган, хориг арга хэмжээгээ чангатгана гэдгээ мэдэгдсэн юм.





