
Афганы нийслэл Кабул хотод гартаа буу барьсан таван хүн Батлан хамгаалахын сайд Ахмад Шах Вахидыг барьцаалжээ. Гэмт этгээдүүд батлан хамгаалахын сайдыг ажилдаа явах замд зогсоож, машинаас нь буулгасан аж. Тэд зугтахыг оролдсон жолоочийг нь буудаж, шархдуулаад хотын Кир Хана дүүрэгт аваачсан гэж таамаглаж байна. Афганистанд сүүлийн жилүүдэд хүн барьцаалж, мөнгө нэхэх гэмт хэрэг ихэсч байгаа аж. Харин Вахид сайд энэ гэмт хэргийн золиос болсон хамгийн өндөр албан тушаалтан юм. Цагдаа нар одоо Вахид сайдыг шуурхай хайж, суллахаар зүтгэж байна.