
“UBS” телевизийн байранд өчигдөр орой 19.00 цагийн үед гал гарлаа. Улмаар тус газар Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийнхан шуурхай ажиллаж 10 минутын дотор галыг унтраасан байна. Юутай ч одоогоор “UBS” телевиз хэчнээн төгрөг, эд зүйлээ хохирсон нь тодорхойгүй байна. Мөн гал гарсан нөхцөл, шалгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/