
АНУ-ын Калифорн мужийн иргэн 18 настай Исмаэль Хименес жинхэнэ баатрын ёсоор амиа алджээ. Калифорн мужийн Орланд хотын хурдны зам дээр явсан автобус ачааны машинтай мөргөлдөж, шатах үед 18 настай дунд сургуулийн сурагч бусад зорчигчдыг дүрэлзэн ассан гал, утаанаас гаргаж яваад өөрөө нас барсан аж. Тэрээр автобус шатаж эхлэмэгц цонхыг нь онгойлгож, хүүхдүүдийг хамгийн түрүүнд тэвэрч гаргасан хэмээн гэрчүүд мэдээлэв. Исмаэль хүүгийн эр зориг, сайхан сэтгэлийг үүрд санан дурсах болно хэмээн ослоос амьд үлдсэн хүмүүс ярьжээ. Дунд сургуулийн сурагч тэрээр коллежид элсэн суралцахаар болоод байсан гэнэ. Уг ослын улмаас дөрвөн сурагч, гурван том хүн, автобусны жолооч амиа алдсан байна.
