
Сэжигтэн Н.Болор-Эрдэний хувьд 1986 онд төрсөн, удаа дараалан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс оргон зайлсан нэгэн байжээ. Өмнө нь түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг хийсний улмаас ял оноос, улмаар батлан даалтад гаран дахин хэрэг үйлдэж байсныг албаныхан онцлоод байгаа. Юутай ч тухайн этгээдийн бууг хурааж авч, шинжилгээнд явуулсан байна. Харин сэжигтний мэдүүлж буйгаар уг нь буу нь хийн буу байсан бөгөөд найзаасаа худалдаж авсан гэжээ. Юутай ч эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.
Д.Ундрах /24tsag.mn/