
Энэтхэгийн дээд шүүх трансжендер хүмүүсийг гурав дахь хүйстэн гэж үзэхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргалаа. Хүн бүр өөрийн хүйсээ сонгох эрхтэй учраас трансжендер хүмүүсийн бичиг баримтан дээр эрэгтэй эсвэл эмэгтэй гэж тэмдэглэхгүй гэнэ. Ингэснээр тэд гурав дахь хүйстэн болж, бусад хүмүүсийн адилаар боловсрол эзэмшиж, ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх боломжтой болжээ. Энэтхэгт хоёр сая трансжендер бий гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан байна. Тэднийг хүлээн зөвшөөрдөггүй учраас дуулж, бүжиглэх аль эсвэл биеэ үнэлэх зэргээр мөнгө олж, нийгмийн эмзэг давхаргыг бүрдүүлэх болсон юм. Мөн трансжендер хүмүүсийг эмчийн үзлэгт хамруулдаггүй нь тэднийг ялгаварлан гадуурхсан явдал хэмээн хүний эрхийг хамгаалагчид шүүмжилдэг. Харин гурав дахь хүйстэн хэмээн тодорхойлсоноор дээрх бүх бэрхшээл арилна хэмээн эрх баригчид үзэж байна. Энэ нь ч үндсэн хуульд заасан хүн бүр тэгш эрхтэй байх ёстой гэсэн зарчимд нийцэх аж.