Татварын байцаагч бүсгүйн амийг хөнөөсөн Ц.Туяад 22 жилийн хорих ял оноосон. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг хэвээр үлдээсэн билээ.Тиймээс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл дээд шүүхээс Ц.Туяад оноосон ялыг мөн л хэвээр нь үлдээсэн.
Тэгвэл хохирогч бүсгүйн өмгөөлөгч Х.Даваасүрэн Ц.Туяагийн асуудлаар Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Гэвч Ерөнхий шүүгч хяналтын шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй байна хэмээгээд дүгнэлт бичсэнгүй.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3, 91.2.12 дугаарт заасны дагуу өс хонзонгийн сэдлээр, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр буруутган ялласан юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (4)