
Нигерийн зүүн хойд хэсэгт орших Чибок сургуулиас 100 гаруй эмэгтэй сурагчийг лалын шашны хэт даврагч бүлэглэлийнхэн хулгайлжээ. Охидыг ачааны машинд суулган хүчээр авч явсан байна. Азаар тэдний зарим нь зугтаж, гэмт хэрэгтнүүдийн гараас мултарч чадсан гэнэ. Буутай этгээдүүд сургуулийг хамгаалж байсан нэг цагдаа, нэг цэргийг буудан хороогоод зугтсан байна. Өнгөрсөн онд Борно мужид төгсөлтийн шалгалтандаа бэлтгэж байсан 16-18 насны охидыг хулгайлан авч явсан аймшигт хэрэг гарсан юм. Хэт даврагч бүлэглэлийнхэн охидоор хоол хийлгүүлж, зарцлахаас гадна секс боолчлолын зорилгоор хулгайлдаг ажээ. Цагдаа нар охидыг гэмт хэрэгтнүүдийн гараас аврахын төлөө чадах бүхнээ хийнэ хэмээн амласан байна. Лалын шашны бүлэглэлүүдийн уурхай болсон Нигерь улсад энэ онд гэхэд 1500 орчим хүн Боко Харамын гарт амиа алдсан юм.