зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Хуулийн шинэтгэлийг ард түмэн дэмжиж байгаа

2014-4-16
0
ЖИРГЭХ
Сүүлийн үеийн улс төрийн халуун сэдвүүд болох "давхар дээл", бондын зарцуулалт, Х.Тэмүүжин сайдын тойрсон элдэв ярианы талаар Ерөнхийлөгчийн нийтлэг бодлого, олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар news.mn сайтад ярилцлага өгчээ.
ганбаатар    Сүүлийн үеийн улс төрийн халуун сэдвүүд болох "давхар дээл", бондын зарцуулалт, Х.Тэмүүжин сайдын тойрсон элдэв ярианы талаар Ерөнхийлөгчийн нийтлэг бодлого, олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар news.mn сайтад ярилцлага өгчээ. Хэдийгээр хилийн чанадад эмчлүүлээд эзгүй байгаа ч гэсэн ерөнхийлөгчийн байр суурийг энэ ярилцлагаас "уншиж" болно гэж ажиглагчид үзэж байгаа юм. Х.Тэмүүжингийн хариуцсан салбар дахь шинэчлэлийн алдаа онооны тухай биш, огт өөр сэдэв рүү анхаарал эргүүлж байгааг А.Ганбаатар онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Та саяхан Япон яваад ирэв үү?

-Тэгсэн. Би Монголын Хөлбөмбөгийн холбоонд сонгуульт ажилтай. Япон руу тэр шугамаараа яваад ирлээ. Японд зүүн Азийн Хөлбөмбөгийн холбооны чуулган болсон.

-Тэнд эмчлүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзав уу. Биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн эмчтэй уулзсан. Өөртэй нь утсаар цөөн хором ярьсан. Бие нь сайн болж байгаа гэсэн.

-Ерөнхийлөгчийн эзгүйд УИХ-ын хаврын чуулган эхэлж улс төрийн халуун үйл явдал өрнөж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд сайд нарын “давхар дээл”-ийг одоо тайлуулна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэлж, жагсаал цуглаанд оролцлоо. Энэ талаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн үү?

-Ерөнхийлөгчөөс ерөнхийдөө биеийн байдлыг нь л асуусан. Гэхдээ “давхар дээл”-ийн асуудлаар Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой шүү дээ. Энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Тэр болтол сонгуулийн, намын, засгийн хуулиудаа боловсронгуй болгоё гэж байгаа.

-“Эдийн засаг хүндэрлээ. Бондоор л амьдарч байна” гэсэн яриа хөөрөө гарч байна. Ерөнхийлөгч хэдийгээр эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн сэтгэл санаа нь наашаа байж үүнийг анхаарч байгаа болов уу?

-Ерөнхийлөгч өмнө нь Чингис бондын зарцуулалтын тайланг Засгийн газраас шаардаж байсан. Ард түмэн ч үүнийг шаардаж байгаа. Захын хүнээс асуу л даа.

-“Төрийн ордонд л ийм яриа яваад байна. Ард түмэн зүгээр л байна” гэж зарим сайд нар ярих юм? 

-Би олон нийтийн харилцааг хариуцдаг учраас сургаар юм хийдэггүй. Судалгаан дээр суурилахыг хичээдэг. Удаа дараагийн судалгаагаар иргэд бондын зарцуулалтыг болон бүтээн байгуулалтын явцыг тайлагнаач гэж шаардаж байсан. Эдийн засгийн хөгжлийн сайд Чингис бондын зарцуулалтыг хар толгойгоороо хариуцах  ёстой. 

-“Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан биш харин эдийн засаг хөгжих биш бүр уналаа” гэж нэг шинжээч ярьж байсан?

-Эдийн засгийн асуудлыг Ерөнхий сайд хариуцах нь зөв гэж УИХ-ын гишүүд ч ярьж байна лээ.

-Сүүлийн өдрүүдийн бужигнаан дунд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн эсрэг сэдэвтэй асуудал хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гараад эхэллээ шүү дээ. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ Засгийн газрын нүүрийг тахалж байгаа ганц салбар бол хууль, шүүхийн салбар, тэр салбарын шинэтгэл шүү дээ. Олон нийт ам сайтай, ид эрчээ аваад явж байгаа ажил бол тэр. Үүнийг аваад явж байгаа хүний талаар асуудал тавьж байгаад харамсч байна. Үүнийг тавьж байгаа улстөрчид яагаад Чингис бондын  зарцуулалтын тайлан, Монголоос хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан хүмүүсийн асуудлыг ярихгүй байж, болж бүтэж байгаа ажлыг хувь хүний асуудалтай хутгаж тавиад байгаа юм бэ. Энэ ойлгомжгүй, цэвэр улс төр харагдаж байна.

-Х.Тэмүүжин сайд алдаа гаргаад байгаа юм биш үү?

-Би Х.Тэмүүжинд найзын хувьд хэлж л байсан. Хуулийн шинэтгэлийг сайн хийж байгаа мөртлөө харилцааны хувьд алдаа гаргаж байгааг нь хэлж байсан. Хуулийн шинэтгэлийг ард түмэн дэмжиж байгаа. Иргэдийн талаас илүү хувь нь дэмжиж байгаа судалгаа гарсан байна лээ.

-Х.Тэмүүжин сайдын нэг эмэгтэйтэй холбоотой талаар УИХ-ын гишүүдэд “Маш нууц” гэсэн бичиг тараж байгаа юм байна. Тэр талаар сонссон уу?

-Би түүнийг мэдэхгүй. Тийм юм олж уншаагүй. Х.Тэмүүжингийн талаар тендэр будилуулсан, тэрбум тэрбумаар нь ард түмний хөрөнгө идсэн асуудал гарвал би тэр шүүмжлэлийг зөв гэж үзнэ. Харин хувь хүний асуудалд хуулийн шинэтгэлийг хутгаж унагаж болохгүй.

-Твиттертээ Х.Тэмүүжин сайд бичсэн байсан. “Над руу тавьсан сумны зэв нь О.Баасанхүү. Нум нь хаачив” гэж?

- О.Баасанхүүгийн хувьд угаасаа л хүний гар, хөл болж гарч ирсэн хүн. Нэг авлигачийг өмгөөлж байгуулсан намаас л сонгогдсон хүн шүү дээ. Үүний ард ямар зохион байгуулалт байгааг би мэдэхгүй. Хамтарч засаг барьж байгаа АН, эвсэл хоёр ийм юманд автаж, шинэчлэл хийж байгаа хүний асуудалд ингэж хандаж байгаа нь харамсалтай байна. Хэрэв эдийн засгийг шүүмжилж байгаа бол Чингис бондын зарцуулалтын тайлан, Монголоос хөрөнгө оруулалтыг хөөсөн популистууд, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яамтай л ярих ёстой. Ядуурал ярих гэж байгаа бол яагаад Хууль зүйн яамтай ярьдаг юм бэ.

Ярилцсан А.АМАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (103.23.51.9)
    Манайхан идэх хоолгүй, өмсөх хувцасгүй болцгоож байгаагаа мэдэхгүй,дорж дулмаатай явалдаад байгаа нь л их сонин юм даа.энэ улс оронд хор учруулж байгаа цагаан захтангуудыг шүүх байтал, тэдний өгөөшинд яваад өгч байгааг харахаар үнэн өрөвдөдтэй юмаа
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • Box (27.123.214.110)
    Ue ueye demjine. Zuv bna. Tovch todorhoi
    2014 оны 04 сарын 17 | Хариулах
  • iim zublihtei elbegee oilgoljtoi yumbna doo (103.26.194.7)
    TV ajillaj baij gadaad yabj elbegeeg dagaj ehnertee ajil lj ugsun ene temuujing umuuruud bgaa ni uchirtai baih harah tsarainii erguu har nuhur bna
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • çî÷èí (103.23.51.9)
    ¿íýí ¿ã õýëýõýýð àðäûí íàì ,ýíõáàÿðûí óãààäàñíû ãºëºã áààñõ¿¿ íàð áîëäîãñîí áîë ÷àìàéã òàñòààä õàÿõààð øàõóó õîíçîãíîí õóöàõ áàéõäàà
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Sunuj bgaa ard tumen tuuheeree baharhdag,ene hugshchuul uhej dald orood daragiin ue bas uhej dald orohoor yls tur tsbershine gej yarisan hun yamrhuu bolobsroltoi hun bh be?Uuruu ubgurch hugshiruhgui ubduj zobohgui uurdiin zaluu bh umuu gej Temuujingees asyymaar sanagdaj bn, ter hun bas aab eejgui um bhdaa.Emnelgiig hyxli zuin offis bolgoj 3,2 terbymiiig uren taran hiisen hun gedgiig medeed bnyy medsen ch bydilaad bnyy ene zaluu gyai ,Uuruusuu ,uursduusuu ehelj uu sengui ajilldag,aldaa garaghgui ,ard tumnii tuluu gesen setgelltei baiya gej bidoj baival zubhun hyyli zuin talasaa bish rhelj ard tumnii eruul mendiin talaas ni bodoh estoi baisan.Getel minii hyyli zuin salbar l bolj baibal bysad salbar yah be gej bodoj baigaa huniig har ami bodson gehuu esbel bie ee tooj bn gehuu? Mongol ylsad hamgiin turuund hunee bodson,ard tumnee eruul saryyl bolgoh bodlogo heregtei.Hyyli zuin salbar uurchlugduj shinechlegdeh estoi l bh ,gehdee tend ajilldag ni HUN ni eruul saryyl,ard amidral ni batalgaatai bh estoig harj ajiilah estoi l gej bodoj bn.Gants bi gedegeer hol yabahgui bh. Ene zubluh zaluu ch gesen naizaa umguuluhiin tyld bysdiiig doromjilood yarij bn.ene zaluu ch bas uurchlugdbul zohih hun bn.bi sydalgaa deer undesledeg gesen murtluu bysdiig dairch bgaag harahar zubluh hiih hun munuu?
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.39.177)
    апу-д батхүүгийн нтв тв-д ажиллаж зөвлөх хийж байсан хүн мөн байна.
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • munkhuu (112.72.11.67)
    temujin shig hun mongold mod torohgui e demjih l heregtei.
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (103.26.194.7)
    Ерөнхийлөгчийн зөвлөх байж ийм мэдлэггүй нөхөр үү.Төрийн өндөр албан тушаалтнууд ёс зүйтэй байх хэрэгтэй. Үнэн хубал нь мэдэгдэхгүй зүйл хэвлэлээр гарч байгаад ч дүгнэлт хийх хэрэгтэй шүү дээ. Тэмүүжингээс өөр хуульч, шинэчлэл хийх хүн энэ том намд байхгүй байгаа нь өөрөө эмгэнэл... Тэмүүжинг буруутай эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ миний бодлоор улс төрд бүрэн бэлтгэгдсэн хүн биш гэдэгтэй хэнч маргахгүй байх.Өчигдөрийн УИХ-ын гишүүн Даваасүрэнийн ярилцлага тун оновчтой хэлж байналэй.Төрийн хүний буурь суурьтай байх хэрэгтэй
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • dok (202.179.8.3)
    ovoo zuv duugarchee
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (160.39.38.112)
    энэ маанаг хар юм худлаа ухаантай царай гаргаад л
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    ene yriag yagad bvh situudaar taraagada unawaa. ymar zorilgo baian we
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    1 цаг 32 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    2 цаг 42 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    3 цаг 16 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    3 цаг 23 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    3 цаг 52 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    4 цаг 30 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    4 цаг 44 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    5 цаг 1 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    6 цаг 1 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    6 цаг 39 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    6 цаг 45 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    7 цаг 0 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    7 цаг 12 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    7 цаг 13 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    8 цаг 12 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    8 цаг 27 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    9 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    10 цаг 2 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    10 цаг 7 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    22 цаг 30 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК