
“UBS” телевизийн байранд өчигдөр орой 19.00 цагийн үед гал гарсан талаар бид мэдээлсэн. Улмаар тус газар Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийнхан шуурхай ажиллаж 10 минутын дотор галыг унтраасан байна. Юутай ч одоогоор “UBS” телевиз хэчнээн төгрөг, эд зүйлээ хохирсон нь тодорхойгүй байна. Мөн гал гарсан нөхцөл, шалгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа юм. Мөн тус телевизийн ажилтнууд ихээхэн хохирол учирсан, цахилгааны утаснаас болж гал гарсан байх магадлалтай хэмээгээд байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 15:00 цагт “UBS” телевизийн байранд хийхээр болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/