Өмнөд Солонгосын усан онгоцонд сууж явсан 477 зорчигчийн 325 нь ахлах сургуулийн сурагчид байжээ. Онгоц хөмрөгдөхөд хүүхдүүд далайн ус руу үсэрсэн бөгөөд ангийнх нь найз нь занганд орсон талаар нэгэн сурагч мэдээлэв. Ослын шалтгааныг тогтоогоогүй байгаа ч маш хурдан хугацаанд цооролт үүссэн хэмээн гэрчүүд ярьсан байна. Нэгэн зорчигч “ Юмаар балбаж байгаа юм шиг чанга чимээ сонгогдсон. Тэгээд гэнэт зогссон” хэмээн ярьжээ. Харин өөр нэгэн зорчигч “Усан онгоц маш хүчтэй чичирхийлж, хазайсан” гэв. Осол болсон газар цаг уур таатай сайхан байгаа гэнэ. Сурагчдын ар гэрийнхэн Сөүл хотод цугларч, ослын шалтгааныг тайлбарлахыг эрх баригчдаас шаардаж байгаа ажээ.





