
Украины зүүн мужуудад Крымийн адилаар ОХУ-ын бүрэлдэхүүнд орохыг хүссэн эсэргүүцэл, тэмцэл өрнөж байгаа билээ. Оросын иргэдийн өдүүлж буй уг бослогыг дарахаар Украинчууд цэрэг илгээсний дараа ерөнхийлөгч В.Путин “Украин иргэний дайны ирмэг” дээр байна хэмээн анхааруулсан юм. Тэрээр Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа ч мөн энэ тухай дурджээ. Гэхдээ хоёр орны удирдагч Орос, Америк, Украин, Европын холбооны дөрвөн талт хэлэлцээрийн үр дүн ямар гарахаас дараагийн шийдвэрээ гаргана гэж үзсэн байна. Харин Украинчууд зүүн мужуудад терроризмын эсрэг ажиллагаа явуулж эхэллээ.