
Пакистаны баруун хойд мужид орших алс бөглүү тосгонд хүний махаар хооллогч ах дүү хоёрыг баривчилжээ. Мохаммед Ариф Алигийн гэрээс муудсан юм үнэртэж байгааг хөршүүд нь мэдээлсний дараа цагдаа нар шалгаж үзэхэд хүүхдийн толгой олдсон байжээ хэмээн "CNN" мэдээлэв. Гэмт хэрэгтэн төрөөд тав хонож буй хүүхдийн толгойг тасдан шатаах гэж байсныг тосгоныхон гэрчилж байна. Цагдаа нар Мохаммедыг ахтайгаа нийлэн шинэ төрсөн хүүхдийн махаар хооллож байсныг нотолсон ажээ. Ах дүү хоёр оршуулгын газраас эмэгтэй хүний цогцос хулгайлж байгаад баригдан хоёр жил хоригдсоныхоо дараа өнгөрсөн онд суллагдсан байна. Пакистанд хүний махаар хооллосон хүмүүст зохих шийтгэл оноох хууль байдаггүй тул тэднийг цогцос доромжилсон гэдэг үндэслэлээр шийтгэх юм. Аймшигт хэргийг үйлдсэн этгээдүүд нас барсан хүмүүсийг хулгайлж махыг нь иддэг байсан гэнэ.