Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг тогтоох судалгааг гадныхан амьтан дээр туршиж, тухайн амьтан нь хорогдсон тохиолдол гарч байжээ. Тиймээс зарим оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлаж байгаа юм. Харин манайд энэ талын туршилт хийж, хор нөлөөтэй эсэхийг нь тогтоох лаборатори байхгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд энэ оны 7-р сард Австралийн эрдэмтэд генийн өөрчлөлт агуулсан бүтээгдэхүүнийг гахайнд идүүлж туршиж үзэхэд биед нь өөрчлөлт гарч эхэлсэнийг тогтоожээ. Ингэхэд гэдэсний халдвар, давсагны үрэвслийн өвчнөөр өвдөх магадлалыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс илүүтэйгээр бий болгож байгааг нотолсон аж. Дэлхий нийтээр хүнсэндээ өргөн хэрэглэж байгаа генетикийн аргаар хувиргасан бүтээгдэхүүнийг зарим оронд шошгон дээр заавал тайлбар оруулах замаар зохицуулж байна. Харин манайд GMO тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, хэрэглэх журмыг яаралтай боловсруулах шаардлагатай байна.