Өмнөд Солонгосын Инчионоос Чежү арлыг зорьж явсан 460 гаруй зорчигчтой усан онгоц осолдож, дэлхий нийтийг шуугиулаад байгаа билээ. Албан ёсоор мэдээгээр онгоцонд сууж явсан 179 зорчигчийг аварсан бол үлдсэн 290 зорчигчийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. Аврагчид гэрэлтүүлэгч ашиглан алга болсон зорчигчдыг шөнөжингөө хайсан ажээ. Одоогоор зургаан хүн нас барж, хэдэн арван хүн шархадсан болохыг тогтоогоод байна. Усан онгоцны нэг булан нь эвдэрч, далайд хөмрөгдөхөд их биенийнх нь ганцхан жижиг хэсэг нь усан дээгүүр хөвж байсан гэнэ. Тиймээс аврагчид далайн 30 метрийн гүнд живсэн усан онгоцны сэгээс зорчигчдыг хайж эхэлжээ.









