
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярилцахдаа Украины зүүн мужид төр захиргааны байруудыг эзлэж буй Оросын иргэдийн эсрэг цэргийн хүч ашигласан хэвээр байвал хямрал иргэний дайн болоход ойрхон байна гэж хэлсэн юм. Харин АНУ-ын төлөөлөгчид Украины хямрал иргэний дайн болтлоо даамжрах ёсгүй хэмээн мэдэгджээ. Мөн Украинд тогтвортой байдлыг бий болгох нь Оросоос шууд хамааралтай болохыг онцолсон байна. Женев хотноо зохион байгуулагдах Европын холбоо, АНУ, Орос, Украины дөрвөн талт хэлэлцээрээс хямралыг энхийн замаар шийдвэрлэнэ гэж Барууныхан найдаж байгаа юм. Энэ хооронд Украины цэргүүд зүүн мужаа хамгаалж, терроризмын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл (1)