
Өмнөд Солонгосын Инчеоноос Чэжү рүү явж байсан усан онгоц осолдож 290 хүн ор сураггүй алга болоод байгаа билээ. Уг онгоцонд суусан нэгэн сурагч “Ээжээ, би таньд энэ үгийг одоо л хэлмээр байна. Учир нь, дараа дахиж ийм боломж олдохгүй байх вий гэхээс үнэхээр айж байна. Тандаа хайртай шүү” хэмээн мессеж бичсэн юм. Өөр хүний утсаар бичсэн мессежийг ээж нь авангуутаа хариу илгээсэн боловч хүү нь ямар ч хариу өгөөгүй байна. Сурагч хүү ор сураггүй алга болсон 290 хүний нэг бөгөөд түүнийг олсон эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Үүнээс гадна нэгэн залуу бүсгүй “Би эндээс гарч чадахаа болилоо” гэсэн мессежийг аав руугаа илгээсэн гэнэ. Мөн ослоос амьд гарсан нэгэн сурагч “Бид энд байна шүү дээ. Амьд байна” хэмээн орилож байсан тухайгаа ярив. Усанд унаж алга болсон хүмүүсийг олохоор шумбагчдыг илгээсэн ч хэнийг ч олж чадаагүй байна.
Сэтгэгдэл (6)