
Тайландын парламентын сонгуулийг ирэх долдугаар сарын 20-нд зохион явуулахаар товлсоноо сонгуулийн хороо мэдэгдэв. Өнгөрсөн оны сүүлээр Тайландад ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулахын төлөө тэмцэл ширүүсч, парламентаа огцруулан хоёрдугаар сарын 2-нд дахин сонгууль явуулсан юм. Гэвч дахин сонгууль явагдах үеэр сөрөг хүчин зарим мужуудын санал авах байруудыг хаасан. Үүний улмаас сонгогчид санал өгөх боломжгүй байдалд орж, уг сонгуулийг хүчингүйд тооцсон юм. Харин ирэх долдугаар сард болох парламентын сонгууль хэвийн явагдана хэмээн эрх баригчид үзэж байна.