Соломоны арлын Меланы үндэстнүүд манай гаригийн хамгийн хар арьстай хүмүүсийн нэг юм. Гэвч эдгээр хүмүүсийн дөрөвний нэг нь шаргал үстэй байдаг нь хачирхалтай. Энэхүү ховор үндэстнүүдийн генийг сүүлийн жилүүдэд эрдэмтэд уйгагүй судлах болжээ. Өнөөг хүртэл тэд Соломоны арлын оршин суугчдын геньд Герман, Австрали, Их Британичуудынхтай төстэй зүйл байгаа эсэхийг судалж байна. 1890 онд Их Британийн цэргийн дарлалд байсан Соломоны аралд наргил модны самар ургадаг юм. Шаргал үс нь загас агнуурын аж ахуй эрхэлж, халуу наранд ганддагтай холбоотой хэмээн үзэж байсан ч сүүлийн үеийн судалгаагаар үүнийг үгүйсгэж байна. Шаргал үс нь тэдний өвөг дээдсийн мутант геньтэй холбоотой гэнэ.





