
Өчигдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1718 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 39 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулах 1, хулгайлах 3, танхайрах 14, золгүй байдлаар нас барсан 2, дээрэм 1, булаалт 1, хүчиндэх 1, зам тээврийн хэрэг 11, гэмтсэн хүн 11, осол 14 бүртгэгдэж 1 хүн нас барсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/