Өмнөд Солонгосын Инчион хотоос Чежү арлыг зорин хөдөлсөн “Sewol” нэртэй гатлага онгоц өчигдөр өглөө живсэн билээ. Гатлага онгоцонд суусан 475 зорчигчийн179-ийг нь олж авраад байгаа юм. Онгоцонд нэг орос оюутан, Хятадын хоёр иргэн зорчиж явсан талаар албаныхан мэдээлэв. Зорчигчдын 70 хувь нь Ансан ахлах сургуулийн сурагчид байжээ.

