
Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж, хүйтэн мэс буюу хайчаар хэд хэдэн удаа хатгаж амь насыг хөнөөсөн байна. Эх сургвалжийн мэдээлснээр Б.Ган-Очир энэхүү аймшигт хэргийг эхнэр Х-ийг нь эгчийхэн нүдэн дээр үйлдэж, эгчийн амь насыг хөнөөхийг завджээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн Б.Ган-Очир цагдан хоригдож байгаа юм байна. Сэжигтэн Г нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын харъяат, Баянзүрх дүүргийн VI хороонд түр оршин суудаг байсан байна. Тэрбээр гэмт хэргийг үйлдэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаар Б.Ган-Очир нь эхнэрээ байнга зодож дарамталдаг байсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш хүргэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)