Өмнөд Солонгосын Чежү арлыг зорьж явсан 475 зорчигчтой усан онгоц осолдож, 179 хүний амь насыг авраад байгаа билээ. Ор сураггүй алга болсон 271 хүнийг үргэлжлүүлэн хайж байгаа ч цаг агаарын таагүй нөхцөл, шалбаагтай ус ихээхэн саад болж байгааг албаныхан мэдээлэв. Одоогоор нас барсан хүмүүсийн тоо 25-д хүрээд байгаа аж. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ген Хи зорчигчдыг аврахад нэг секунд ч гэсэн үнэ цэнэтэй байгааг сануулжээ. Цэргийн шумбагчид хүчтэй салхи, далайн ширүүн долгионтой тэмцэлдсээр байна. Усан онгоц яагаад хөмрөгдсөнийг тодруулахаар мөрдөгчид ажиллаж байгаа ч албан ёсны дүгнэлт гараагүй байна. Зарим шинжээч далай доорх ямар нэгэн саад мөргөсөнтэй холбоотой хэмээн таамаглав.












Сэтгэгдэл (1)